Ажлын байрны бэлгийн дарамт насанд хүрсэн, ажил хөдөлмөрийн талбарт хөл тавьсан хүн бүрийн анхаарах ёстой сэдэв бөгөөд Синдикат ярилцлага 55 дахь дугаараар энэ сэдвийг онцолж байна. Ажил хийж байгаа нэрийн дор хэн нэгэн эмэгтэй ганцаараа дарамтанд орж, айдсаа илэрхийлж, доромжлолыг сөрж, эрхээ хамгаалж чадахгүй шаналах ёсгүй. Эрүүл соёл, ёс зүйтэй орчныг бүрдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил бүгд үлгэрлэх ёстой. Тэр дундаа төрийн албаны манлайлал бэлгийн дарамтгүй ажлын байрыг бий болгоход маш чухал. Нэвтрүүлгийн зочдоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор Д.Сүнжид, нийтлэлч Д.Түмэн-Өлзий, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.